СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ АЖЛЫН ЧАНАР, ҮР ДҮНГ СУДАЛЖЭЭ

A- A A+
СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРААС ЗОХИОН БАЙГУУЛЖ  БУЙ АЖЛЫН ЧАНАР, ҮР ДҮНГ СУДАЛЖЭЭ
 
 
 
 
 
Булган аймгийн Прокурорын газраас 2017 оны II улиралд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хорих ял нь тэнсэгдсэн, ял хойшлогдсон ялтныг ажлын байраар хангах, насанд хүрээгүй ялтны хүмүүжилд дөхөм үзүүлэх талаар сумдын Засаг дарга нараас зохион байгуулж буй ажлын чанар, үр дүнг судалжээ. Аймгийн хэмжээнд 2017 оны 4 дүгээр сарын байдлаар 46 ялтан хяналтад авагдсанаас Булган аймгийн төвд 13, бусад сумдад 33 ялтан оршин сууж байх ба ажил хөдөлмөр эрхэлдэггүй ялтан 20 буюу 43.4 хувийг эзэлж байгаа бөгөөд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.3, 1041дүгээр зүйлийн 1041.2 дахь хэсгүүд бүрэн хэрэгжихгүй байгаа болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Сум, багийн Засаг дарга нараас ялтны талаар "оршин суудаг нь үнэн”, "мал маллаж амьдардаг” гэх зэргээр тодорхойлолт өгч байгаа нь засрал, хүмүүжлийн талаархи тодорхойлолт гэж үзэхээргүй байх тул хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх талаар сумдын Засаг дарга нарт албан тоот хүргүүлжээ. Түүнчлэн аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч нараас хорих эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, шүүхээс хорих ял нь тэнсэгдсэн, ял хойшлогдсон ялтны засрал хүмүүжилд хяналт тавих ажиллагаа хууль журмаар тогтоосон шаардлагад нийцэж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчлийг засуулахаар Булган аймгийн Цагдаагийн газарт прокурорын шаардлага хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавин ажиллахаар шийдвэрлэсэн байна.