ГАМШИГТ НЭРВЭГСДИЙГ АВРАХ ТАЛААР ТАНХИМЫН БОЛОН ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ГАМШИГТ НЭРВЭГСДИЙГ АВРАХ ТАЛААР ТАНХИМЫН БОЛОН ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 Дорноговь аймгийн прокурорын газраас өнөөдөр аймгийнхаа Онцгой байдлын газартай хамтарч "Газар хөдлөлт”, "Сэхээн амьдруулах суурь тусламж”, "Гамшигт нэрвэгдэгчийг хэрхэн аврах” талаар танхимын болон практик сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг Дорноговь аймгийн онцгой байдлын газрын дэслэгч Д.Батчимэг, их эмч ахлах дэслэгч Э.Эрдэнэтуяа, дэслэгч Б.Амарболд нар дээрх сургалтыг удирдан явуулсан байна. Сургалтын зорилго нь Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, гамшгийн аюул, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөтлөлтийн үед нэн яаралтай авах алхамууд, сэхээн амьдруулах суурь тусламжийг хэрхэн үзүүлэх болон гамшигт нэрвэгдэгчийг аврах ажиллагааны талаар прокурор, албан хаагч нарыг сургаж дадлагажуулах, мэдлэг олгоход чиглэгдсэн байна.Энэ үеэр гамшигт нэрвэгдэгчид үзүүлэх анхны шатны тусламж болох цээж шахах ажилбар, аврагчийн үлээх агаараар аврах амьсгал хийх, сэргээх байрлалд хэвтүүлэх алхамууд, мөн барилгын 2 давхраас торхон дамнуургаар нэрвэгдэгчийг гаргах зэрэг практик сургалтыг хийж гүйцэтгэжээ.