НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОР Д.БАЯРМАГНАЙ МӨРДӨН БАЙЦААГЧ, ПРОКУРОРУУДАД ТОДОРХОЙ ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ӨГЛӨӨ

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОР Д.БАЯРМАГНАЙ МӨРДӨН БАЙЦААГЧ, ПРОКУРОРУУДАД ТОДОРХОЙ ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ӨГЛӨӨ

Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр хяналтын харьяа Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнд Нийслэлийн прокурор Д.Баярмагнай, орлогч прокурор болон ХБМБАХТ
I хэлтсийн хяналтын прокурорууд, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадь, орлогч болон мөрдөн байцаагч нар оролцон 2017 оны эхний 5 сарын байдлаар хийсэн ажилдаа үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Хамтарсан уулзалт-зөвлөгөөнд БСШУСЯ-ны Соёлын өвийн дарга Г.Энхбат, мэргэжилтэн Б.Даваацэрэн нарыг урьж оролцуулан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт түүх соёлын дурсгалт зүйл дээр тус яамны Мэргэжлийн зөвлөлөөс шинжээчийн дүгнэлтийг гаргахад анхаарах асуудлууд, шүүхээс тавигдаж буй шаардлагын талаар харилцан ярилцаж, санал солилцжээ. Түүний дараа Тагнуулын Ерөнхий газраас прокурор, мөрдөн байцаагч нарт зориулан "Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт”, "Сэтгэл судлалын шинжлэх ухаан, гэмт хэргийг илрүүлэхэд полиграфыг ашиглах нь” сэдвээр сургалт, семинарыг зохион байгуулсан байна. Уулзалтын төгсгөлд Нийслэлийн прокурор Д.Баярмагнай мөрдөн байцаагч, прокуроруудад тодорхой үүрэг даалгаврыг өгчээ.