СУРГАЛТАД ХАМРАГДСАН ПРОКУРОРУУДАД ТЕХАСЫН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛИЙН СУРГУУЛИЙН СЕРТИФИКАТ ГАРДУУЛАВ

A- A A+
СУРГАЛТАД ХАМРАГДСАН ПРОКУРОРУУДАД ТЕХАСЫН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛИЙН СУРГУУЛИЙН СЕРТИФИКАТ ГАРДУУЛАВ

Америкийн нэгдсэн улсын Техасын их сургуультай хамтран Архангай аймгийн төвд зохион байгуулж буй "Америкийн Нэгдсэн улсын эрх зүйн тогтолцоо ба шүүх хуралдааны мэтгэлцээн” сэдэвт сургалт энэ сарын 10-11 өдрүүдэд боллоо. Дээрх сургалтыг АНУ-ын Техасын их сургуулийн хуулийн сургуулийн профессор, шүүгч  Жое Спурлок,  шүүгч хуульч Мэттью Райт нар заасан. Тэдэнтэй хамт Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, Сургалт, судалгааны төвийн захирал М.Гантулга нарын төлөөлөл байлцаж, сургалтыг удирдан зааварчилж явуулж байна. Хоёр өдрийн сургалтад идэвхтэй оролцсон прокуроруудад Техасын их сургуулийн Хуулийн сургуулийн сертификат гардуулжээ. Сургалт төлөвлөгөөний дагуу энэ сарын 19 өдөр хүртэл үргэлжлэн зарим орон нутаг, дүүргийн прокуроруудад сургалтыг явуулж, сертификатыг гардуулах юм байна. Архангай аймагт үргэлжилж байгаа сургалтыг хөтөлбөрийн дагуу өнөөдөр Улсын Ерөнхий Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Г.Батчимэг "Хангайн бүсийн прокуроруудын мэтгэлзэх ур чадварыг дээшлүүлэх нь" сэдэвт сургалтыг заажээ.