ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС СУДЛААЧ, ДОКТОР Б.ӨНӨРМААГ УРЬЖ, ПРОКУРОРУУДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

A- A A+
ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС СУДЛААЧ, ДОКТОР Б.ӨНӨРМААГ УРЬЖ, ПРОКУРОРУУДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ
Ховд аймгийн прокурорын газар болон Цагдаагийн газраас санаачлан Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн сургагч багш, судлаач, доктор Б.Өнөрмааг орон нутагтаа урьж, Ховд аймгийн прокурорын газрын прокурор, прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилчдад "Даалгаврын хууль зүйн үндэслэл, даалгавар бичих аргачилал”, "Албан тушаалын гэмт хэргийн зүйлчлэл” сэдэвт сургалтад хамруулжээ. Судлаач, доктор Б.Өнөрмаа прокуроруудад сургалт орсоныхоо дараах өдөр нь Ховд аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, эрүүгийн болон эдийн засгийн төлөөлөгч нар, мөн Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, хэлтсүүдийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, эдийн засгийн төлөөлөгч нарт "Байгаль хамгаалах журмын эсрэг” сэдвээр хичээл орсон байна. Түүний дараа аймгийн Мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Энх-Амгалан "Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах”, Мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Л.Цогтсайхан "Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх”, гэмт хэргийг мөрдөх аргачлал зэрэг сэдвүүдээр тус тус сургалт оржээ.