БАЯНХОНГОР АЙМАГТ \"МЭТГЭЛЗЭХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ\" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

A- A A+
БАЯНХОНГОР АЙМАГТ \
Баянхонгор аймгийн Прокурорын газраас санаачилан Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Хангайн бүсийн аймгуудын Прокурорын газрын прокуроруудын дунд "Мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх " сургалт, тэмцээн зохион байгуулж байна. Сургалт, тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд маргааш үргэлжлэн зохиогдох юм байна. Сургалт явуулж, тэмцээний шүүгчээр ажиллахаар Улаанбаатар хотоос Улсын Eрөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал М.Гантулга, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Х.Батчимэг нар хүрэлцэн иржээ. Хөтөлбөрийн дагуу өнөөдөр "Мэтгэлцэх ур чадвар,шүүх хуралдаанд мэтгэлцэх нь" сэдвээр сургалт явуулжээ. Харин маргааш өдөр Архангай, Баянхонгор,Өвөрхангай, Хөвсгөл, Хар хорин сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорууд мэдлэг ур чадвараараа өрсөлдсөний үр дүнд "Шилдэг мэтгэлцэгч прокурор" шагналаар айл аймгийн прокурорууд шалгарах нь тодорхой болох юм байна.