ТУСЛАХ ПРОКУРОР, СПОРТЫН МАСТЕР П.МӨНХЗУЛЫН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

A- A A+
ТУСЛАХ ПРОКУРОР, СПОРТЫН МАСТЕР П.МӨНХЗУЛЫН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын  Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурор, сагсан бөмбөгийн спортын мастер П.Мөнхзулын нэрэмжит эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордны зааланд боллоо. Тус тэмцээнд Нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын эрэгтэй прокуруудаас бүрдсэн 10 баг оролцож, хурд хүч, авжаалж самбаагаараа өрсөлдөж амралтын нэг өдрийг спортлог өнгөрүүллээ. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбат, Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Нийслэлийн прокурор Д.Баярмагнай нарын бусад албаны хүмүүс оролцсон юм. Сагсан бөмбөгийн тэмцээний нэгдүгээр байрт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын баг орлоо. Харин хоёр дугаар байрт Сонгинохайрхайн дүүргийн прокурорын газрын баг орж, гуравдугаар байрт Баянзүрх дүүргийн прокурорын газрын баг шалгарлаа. Тэмцээний эргэн тойрондох үйл явдлыг зурган сурвалжлагаар хүргэж байна.