ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРУУД БИЕ БЯЛДРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛД ХАМРАГДАВ

A- A A+
ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРУУД БИЕ БЯЛДРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛД ХАМРАГДАВ
Ховд аймгийн прокурорын газрын Биеийн тамир спортын салбар зөвлөлийн хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 3 дугаар сарын 26-ны өрийн 53 дугаар зарилгыг хэрэгжүүлж Прокурор, ажилтнуудын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авах ажлыг зохион байгуулжээ. Сорилыг авахдаа тус прокурорын газар аймгийнхаа Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулсан байна. Бие бялдрын түвшин тогтоох  сорилыг аймгийн Биеийн тамир спортын газрын багш, дасгалжуулагч нар түвшин тогтоох 7 төрлөөр авч прокурор, ажилтнуудад хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвөлгөө өгч, аймгийн прокурорын газарт ном, сэтгүүл гардуулан өгчээ.