ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД \"ДЭВЖЭЭ\" ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД \
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас санаачлан Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагч нарын дунд "Дэвжээ" тэмцээнийг зохион байгуулжээ. Тус тэмцээнийг зохион байгуулахаасаа өмнө сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, архидан согтуурахтай тэмцэх тухай, тамхины хяналтын тухай, гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх тухай, хүүхдийн эрхийн тухай хуулиудыг судлуулсан байна. "Дэвжээ" тэмцээнд Замын-Үүд сумын 1, 2, 3 дугаар сургуулиудыг төлөөлөн 11 багийн 55 сурагч, 11 багш оролцож 200 гаруй сурагчид үзэж сонирхожээ. Ингэж сонирхолтой байдлаар хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсанаар сурагчид, тэдний эцэг, эх, нийгмийн ажилтан нарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, сурагчдыг сургуулийн орчинд аливаа халдлага эрсдэлээс хамгаалах, сургуулийн аюулгүй орчинг бүрдүүлэхэд тустай арга хэмжээ болсон байна. Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор Б.Батбаяр тэмцээний үеэр орон нутгийн "Халиун "кабелийн телевизэд тэмцээний зорилго, үр дүн болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион явуулах ажлуудын талаар ярилцлага
 өгчээ.