ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ БАЯРТАЙ СЭДЭВТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

A- A A+
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ БАЯРТАЙ СЭДЭВТ ТЭМЦЭЭН БОЛЛОО
Өмнөговь аймгийн прокурорын газар, аймгийнхаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран "Хүчирхийлэлгүй гэр бүл, Амгалан орчин”  уриан дор "ДЭВЖЭЭ” тэмцээнийг өнгөрөгч бямба гарагт зохион байгуулжээ. Тус тэмцээнийг зохион байгуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг өгөх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн байна.  "Дэвжээ" тэмцээнд Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг цэргийн ангийн алба хаагчид болон Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид оролцож тэргүүн байрыг Хилийн цэргийн 0131 дүгээр анги, дэд байрыг Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль, гутгаар байрыг Политехникийн коллежийн баг хамт олон тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ. Хамтарсан удирдамжийн дагуу багууд гэр бүлийн хүчирхийллийн ойлголт, хэлбэр, хохирогчийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, таслан зогсоох зэрэг үйл ажиллагааны талаар сурталчилсан үзүүлбэрийг бэлтгэж оролцсон нь хөгжөөн дэмжигчид, иргэдэд хуулийг соёл, урлагийн арга хэмжээгээр, сонирхолтой хэлбэрээр сурталчилсан үр дүнтэй ажил болсон байна.