“МО ЭН КО” ХХК-ИЙН ХӨШӨӨТИЙН УУРХАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫГ ШАЛГАВ

A- A A+
“МО ЭН КО” ХХК-ИЙН ХӨШӨӨТИЙН УУРХАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫГ ШАЛГАВ
 Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын 2 дугаар улирлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мо Эн КО” ХХК-ийн Хөшөөтийн уурхайн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шалгажээ. Шалгалтыг  Ахлах прокурор Д.Түвшинтөгс, хяналтын прокурор Э.Тулгаа, туслах ажилтан Т.Өсөхболд нар хянаж шалгасан байна. Тодруулж хэлбэл, "МО ЭН КО" ХХК-ны 2016 он, 2017 оны эхний 5 сард хийсэн ажил болон Хөшөөтийн уурхайд Хөдөлмөр, аюулгүйн ажиллагааны зааварчилгааг хууль журамд нийцүүлэн өгч буй эсэхтэй танилцан, шалган зааварлаж, үнэлэлт дүгнэлт өгчээ. Мөн урьд нь хүргүүлсэн прокурорын мэдэгдлийн биелэлттэй газар дээр нь танилцаж цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн оновчтой зохион байгуулж ажиллах талаар заавар зөвлөгөө өгч, цаашид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тодорхой ажил зохион байгуулуулах талаар прокурорын мэдэгдэл өгсан байна.