ХАНБОГД СУМЫН ЦАГДАА НАРЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЖЭЭ

A- A A+
ХАНБОГД СУМЫН ЦАГДАА НАРЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЖЭЭ
Өмнөговь аймгийн Сум дундын 1 дүгээр прокурорын газраас өнгөрөгч амралтын өдөр хяналтын харъяаллын Ханбогд сум дахь Сум дундын цагдаагийн тасаг, Цагаанхад дахь гэрээт цагдаагийн тасгийн нийт алба хаагчдыг сургалтад хамруулжээ. Сургалтыг тус прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан, хяналтын прокурор В.Төгсбаяр удирдан явуулж, "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал, зөрчлийн  материал, шийтгэврийг хянахад гарч буй зөрчил, дутагдал”, "Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаанд гарч буй зөрчил дутагдал, анхаарах асуудал” зэрэг сэдвээр танилцуулга мэдээлэл хүргэж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн байна. Сургалтын дараа Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагын нийт албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бие бялдарын хөгжлийг дэмжих, байгууллагуудын ажилчдын хамтын ажиллагаа, нөхөрсөг харилцааг бий болгох зорилготой "Сагсан бөмбөгийн тэмцээн” зохион байгуулжээ.