\"ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ\" НЭВТРҮҮЛЭГ 2017 ОНЫ 05 САРЫН ДУГААР НАЛАЙХ-БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН БЭЛТГЭВ

A- A A+
\

                 

 

Прокурорын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил байдаг. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих 411 ангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Тус хорих ангийн онцлог нь Улсын хэмжээнд байгаа хорих болон баривчлах ялаар шийтгэгдсэн насанд хүрээгүй хүүхдүүдийн ялыг эдлүүлдэг онцлогтой анги юм. Тиймээс бид Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор Ж.Цэцэгмааг тус хорих ангийн ажил байдалтай танилцах үеэр нь хамт очиж "Прокурорын мэдээлэл" нэвтрүүлгийг бэлтгэлээ.