СУМЫН ИРГЭДЭД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

A- A A+
СУМЫН ИРГЭДЭД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ
Архангай аймгийн прокурорын газар нь тус аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн шүүх, аймгийн цагдаагийн газар, аймгийн тагнуулын хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр энэ сарын 15-18-ны өдрүүдэд сумын иргэдэд яриа таниулга хийжээ. Тодруулж хэлбэл,  хууль хяналтын байгууллагуудын хамтарсан яриа таниулгыг зохион байгуулах үеэр прокурорууд  Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл сумдад ажиллаж, сумдын иргэдэд прокурорын байгууллагын бүтэц, тогтолцоо, чиг үүрэг, прокурорын байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авч шийдвэрлэх журмын талаар иргэдэд мэдээлэл өгсөн байна. Мөн сумын ГХУСАЗСЗ-ийн ажлыг шалган тусалж, тухайн нутаг дэвсгэрт нийтлэг үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт зохион байгуулан тэдний санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллажээ.