ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРАГЧДАД ЯРИА ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРАГЧДАД ЯРИА ТАНИУЛГА ХИЙЛЭЭ
Багануур дүүргийн прокурорын газраас Хууль зүйн үндэсний төвийн багш нартай хамтран Боловсрол цогцолбор сургууль, Гүнгалуутай цогцолбор сургууль, 125 дугаар сургуулийн 10-11 дүгээр ангийн сурагчдад хууль сурталчлах яриа таниулга хийлээ.  Хууль сурталчлах арга хэмжээнд 280 гаруй сурагч, сургуулиудын нийгмийн ажилтан хамрагдсан байна.  Энэ үеэр Хууль зүйн үндэсний төвийн сургагч багш Г.Билгүүн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр, хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа "Прокурорын байгууллагын үйл ажиллагаа” сэдвээр, хяналтын прокурор Б.Буяндэлгэр "Хүүхдийн эрх зөрчигдсөн гэмт хэрэг”-ийн талаар хийсэн судалгааны дүнг таниулцуулж, яриа таниулга хийжээ.