ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЭМЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЭМЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
 Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймгийнхаа Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нартай хамтран Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нарт сургалт зохион байгуулжээ. Сургалтыг зохион байгуулах болсон шалтгаан нь тус аймгийн хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтантай холбоотой гэмт хэрэг, зөрчил  нилээдгүй бүртгэгдэн шалгагдсантай холбоотой юм байна. Тодруулж хэлбэл, анхны эмчийн тодорхойлолтонд "Тархи доргилт” гэх онош бичигдсэнээс шинжээчийн дүгнэлт гаргуулахад хүндрэл гарч байгаад Аймгийн прокурорын газраас дүгнэлт хийжээ. Энэ дагуу Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нарт Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүгийн хуулийн101 дүгээр зүйл "Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах”, Эрүүгийн хуулийн 102 дугаар зүйл "Хүний цус, эд, эрхтэнг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах”, Эрүүгийн хуулийн 104 дүгээр зүйл "Дархлалын олдмол хомсдолын өвчнийг эмчлэхгүй орхих”, Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйл "Дархлалын олдмол хомсдолын өвчин халдаах”, Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл "Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх” гэсэн сэдвээр орлогч прокурор Б.Мөнхдөл сургалт явуулжээ. Харин "Өвчтөнд анхны тусламж үзүүлсэн талаар тодорхойлолт бичихдээ анхаарах асуудал” сэдвээр шинжээч эмч Л.Жаргалтогтох мэдээлэл хийсэн байна.