УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ” ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ”  ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 Увс аймгийн прокурорын газраас аймгийн прокурорын газрын хоёрдугаар улирлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Нээлттэй хаалганы өдөр”-ийг Маршал Ю.Цэдэнбалын талбайд зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчилж, иргэд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл болон өргөдөл, гомдлыг прокурорын байгууллагад хэрхэн гаргах талаар мэдээлэл өгч ажилласан байна. Өдөрлөгийн үеэр орлогч прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Баярмагнай орон нутгийн "Сама" телевизэд тус өдөрлөгийн талаар болон эрүүгийн нөхцөл байдлын талаар ярилцлага өгчээ.