СОГТУУГААР ҮЙЛДЭГДСЭН 14 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

A- A A+
СОГТУУГААР ҮЙЛДЭГДСЭН 14 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас согтуугаарүйлдэгдсэн хөнгөн гэмт хэргийн шийдвэрлэлт,  хууль зүйн үндэслэлийг дүүргийн прокурорын баталсан удирдамж, чиглэлийн дагуу судалжээ. Тодруулж хэлбэл, дүүргийн Цагдаагийн 1,2 дугаар хэлтсээс 2017 оны эхний 4 сарын байдлаар нийт 388 хөнгөн хэрэгт хэрэг бүртгэх ажиллагаа явуулсан хэргээс прокурор 164 хэргийг хэрэгсэхгүй болгож, 14 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Прокурорууд судалгааны дүнг үндэслэн тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгч нарт согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэргийг шалгах, нотлох баримт цуглуулах ажиллагаанд анхаарах асуудлын талаар сургалт явуулсан байна.