ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН  БАЙГУУЛЛАА
Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн 27 суманд ажиллаж буй хэсгийн төлөөлөгч нарын дунд сургалт, зөвлөгөөн  зохион байгууллаа. Сургалт зөвлөгөөнөөр түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлт, хөнгөн ангиллын хэргүүдийг хялбаршуулсан журмаар шалгах, байцаан шийтгэх ажиллагааны явцад гарч буй зөрчил дутагдал цаашид анхаарах асуудлуудын талаар орлогч прокурор  Ц.Сонинмөнх мэдээлэл хийжээ. Түүний дараа хяналтын прокурор Т.Нансалмаа "Яллагдагчаар татах тогтоол”-д яллагдагчийн биеийн байцаалт, регистрийн  дугаар зэрэг  мэдээллүүдийг  дэлгэрэнгүй байдлаар дурьдаж, байх талаар мэдээлэл хийж, тогтоолын загвар боловсруулж, танилцуулсан бол  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажилд сумдын хэсгийн төлөөлөгч нар хэрхэн оролцох талаар туслах прокурор А.Аварзэд  мэдээлэл хийж харилцан ярилцсан байна.