МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН  ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦИЙН  ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАЖЭЭ
Булган аймгийн Прокурорын газраас 2017 оны II улиралд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа онцгой дэглэмтэй Хорих 439 дугаар ангид Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцийн зарим заалт хэрхэн хэрэгжиж байгааг шалгажээ. Шалгалтыг 1955 онд Женевт хуралдсан Нэгдсэн Үндэстний байгууллагын Нэгдүгээр их хурлаар баталсан "Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд”-ийн 17.2, 20.1, 20.2, 22.1, 25.1, 26.1 дэх заалтуудын хүрээнд хийж гүйцэтгэсэн ба  дээрх заалтыг зөрчсөн ноцтой зөрчил шалгалтын явцад илрээгүй байна.      Цаашид тус прокурорын газраас Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хяналтын харъяа обьектод шалгах ажлыг тогтмолжуулан ажиллахаар болсон байна.