СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫГ ШАЛГАВ

A- A A+
СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫГ ШАЛГАВ
Өмнөговь аймгийн прокурор газар, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хамтарсан төлөвлөгөөний дагуу тус прокурорын газар Булган, Мандал-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгажээ. Дээрх сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 2017 оны эхний 4 сарын байдлаар төлөвлөсөн ажлын биелэлт, явцыг шалгаж, хэрэгжилтийг хангуулах, ажлын үр дүнг үнэлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох зөвлөмж өгсөн байна. Шалгалтаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн  ажлын төлөвлөгөөгөө хэт ерөнхий байдлаар хийдэг, төлөвлөгөөний хэрэгжилтээ тооцдоггүй, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар сум, орон нутгийнхаа иргэддээ мэдээлэл өгдөггүй,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж,  идэвхтэй оролцсон иргэд, байгууллагыг урамшуулах чиглэлээр  ажил зохион байгуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэнийг арилгуулах зорилгоор  прокурорын мэдэгдэл хүргүүлжээ. Мөн тус сумдын 200 гаруй иргэдэд аймаг болон тухайн сумын эрүүгийн нөхцөл байдал, Прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар тус тус мэдээлэл хийж, "Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх нь” , "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, "Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр бэлтгэсэн гарын авлага тарааж ажилласан байна.