ЦАХИМ БҮРТГЭЛД ӨГӨГДӨЛ, МЭДЭЭЛЛИЙГ ҮНЭН ЗӨВ ОРУУЛЖ БУЙ ЭСЭХИЙГ ДОТООДДОО ШАЛГАЖЭЭ

A- A A+
ЦАХИМ БҮРТГЭЛД ӨГӨГДӨЛ, МЭДЭЭЛЛИЙГ  ҮНЭН ЗӨВ ОРУУЛЖ БУЙ ЭСЭХИЙГ  ДОТООДДОО ШАЛГАЖЭЭ
Булган аймгийн Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, Улсын Ерөнхий прокурорын 1/01 тоот албан даалгаврын биелэлтийг эрчимжүүлэх, прокурор, ажилтнуудаас прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторинг систем буюу PMMSбүртгэлийн программд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хийсэн ажлын өгөгдөл, мэдээллийг үнэн зөв оруулж буй эсэхийг дотооддоо шалгажээ. Шалгалтыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын материал нэг бүрийг программтай тулгах, прокурорын мэдэгдлийг хавтасаар авч судлах, холбогдох судалгааг гаргах, Улсын Ерөнхий прокурорын газрын болон бусад газрын цахим хуудас, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сонинд явуулсан мэдээллийг эх баримттай нь тулгах зэрэг арга хэлбэрээр хийж, шалгалтын дүнг байгууллагын шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, илэрсэн зөрчлийг засуулах аргах хэмжээ авч ажиллажээ. Улсын Ерөнхий прокурорын 1/01 тоот албан даалгавар, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/121 дугаар тушаалаар баталсан "Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох аргачилсан заавар”-ын заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллах талаар аймгийн прокуророос үүрэг чиглэл өгсөн байна.Тус аймгийн прокурорын газрын прокурорууд хяналтын харъяа 15 сум болон Булган аймгийн төвд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд ажиллаж, нийт 1361 иргэнд яриа таниулга хийж, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг шалгасан бөгөөд уг ажлын мэдээллийг цахим бүртгэлд үнэн зөв бүртгэсэн эсэхийг дээрх шалгалтанд хамруулжээ.