ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖЭЭ

A- A A+
ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖЭЭ
Хуулийн байгууллагууд болон орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, түүний уялдаа холбоо, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч буй алдаа дутагдал, түүнийг шийдвэрлэх арга зам, анхаарах асуудлын талаар санал солилцох зорилгоор Ховд аймгийн Булган суманд үйл ажиллагаагаа явуулж буй хуулийн байгууллагууд болон Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст, Цэцэг сумын орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн болжээ. Зөвлөгөөнд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газар, Сум дундын шүүх,  Булган сум дахь Цагдаагийн хэлтэс, Булган дахь гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын хил хорио цээрийн хяналтын хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба зэрэг бусад байгууллагуудын төлөөлөл оролцсон байна. Тэр үеэр Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын ахлах прокурор Д.Түвшинтөгс 2017 оны эхний 5 сарын эрүүгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийж, прокурор шүүхэд төрийг төлөөлж иргэний хэрэгт оролцох болон шинээр батлагдсан хуулиудын ач холбогдол, шинэчлэлийн талаар мэдээлэл хийжээ.