ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫГ ШАЛГАЖ, ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫГ ШАЛГАЖ, ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөлтэй хамтран энэ сарын 22-24-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Хархорин сумдад ажиллаж, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шалган, иргэд, төрийн албан хаагчдад  тухайн орон нутгийн эрүүгийн нөхцөл байдал болон авилга албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь, гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр сургалт, яриа таниулга зохион байгуулсан байна. Түүнчлэн сумдад ажиллахдаа байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын явуулж байгаа захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, сумдын захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг устгах, улсын орлого болгох орон тооны бус зөвлөлийн ажлыг шалгаж, эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулжээ. Уг ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин суманд энэ сарын 24-ний өдөр Сум дундын шүүх, Сум дундын прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг хууль хяналтын байгууллагуудыг оролцуулан байгууллагын үйл ажиллагааг сурталчилах иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдэээлэл олгох чиглэлээр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан байна.