ОНЦГОЙ НӨХЦӨЛ, АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ҮҮССЭН ҮЕД АЖИЛЛАХ БЭЛТГЭЛ, СУРГУУЛИЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ОНЦГОЙ НӨХЦӨЛ, АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ҮҮССЭН ҮЕД АЖИЛЛАХ БЭЛТГЭЛ, СУРГУУЛИЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Архангай аймгийн прокурорын газраас аймгийнхаа онцгой байдлын газартай хамтран онцгой нөхцөл, аюулт үзэгдэл үүсэн үед ажиллах бэлтгэл, сургуулилтыг зохион байгуулжээ. Энэхүү сургалтыг зохион байгуулах болсон шалтгаан нь Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/63 дугаар тушаалаар батлагдсан "Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын 6.2 дахь хэсэгт заасны дагуу прокурор, ажилтнуудыг тус сургуулилтад хамруулсан байна. Сургуулилтаар тус аймгийн онцгой байдлын газрын улсын байцаагч онцгой байдлын ахмад Н.Тавхайдорж "Галын аюулгүй байдлын тухай хууль болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье” сэдвээр, онцгой байдлын газрын мэргэжилтэн, онцгой байдлын ахлах дэслэгч Э.Чимэдлхам "Газар хөдлөлтийн тухай ерөнхий ойлголт, эрсдэлийг бууруулах арга хэмжээ” сэдвээр тус тус сургалт явуулж, онцгой байдлын газрын салаан дарга, онцгой байдлын ахмад Б.Дэлгэрмөрөн гал унтраах анхан шатны хэрэгсэл ашиглах дадлага, сургуулилтыг хийлгэжээ.