Прокурорын байгууллагын унадаг дугуйн клубын нээлт өчигдөр боллоо. Төрдөө тангараг өргөж, хариуцлагатай ажил, албан тушаал хашдаг прокурорууд оюуны алжаал, ядаргаагаа тайлах, эрүүл мэнддээ анхаарах үүднээс чөлөөт цагаараа дугуйн спортоор сонирхон идэвхтэй хичээллэх болоод 2 жил болж байгаа юм байна. Тэд дугуйн спортоор хичээллэхэд юуг анхаарах, эрсдэлд учрахгүйгээр замын хөдөлгөөнд хэрхэн оролцох зэрэг дугуйн спортоор хичээллэхэд мэдвэл зохих зүйлүүдийг сурч даджээ. Тийм ч учраас прокурорын байгууллагын албан ёсны дугуйн клуб байгуулъя гэж шийдээд Монголын дугуйн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж, санал хүсэлтээ илэрхийлж байсан байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг прокурорын байгууллагын хэмжээнд дугуй идэвхитэй унадаг 30 гаруй прокурорууд байдаг гэнэ. Тэдний дугуйн цугларалтын идэвхитэй цаг үе эхэлж байгаа учраас цугларалтаа зохион байгуулах, явах маршрутаа төлөвлөх, эмх замбараатай авто замын хөдөлгөөнд оролцох гэх мэтээс шалтгаалаад унадаг дугуйн клубын тэргүүнээ өчигдөр сонгохоор гишүүдээсээ санал хураасан юм. Прокурорын байгууллагын дугуйн спортод идэвхитэй тууштай хичээллэж байгаа прокуророор Сонгинохайрхан дүүргийн прокурор Д.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн прокурор О.Алтангэрэл нар байгаа гэдгийг гишүүд нь онцолж байлаа. Унадаг дугуйн клубэд шинээр элсэж байгаа прокуроруудад УЕПГ-ын Авто баазын жолооч Б.Батболд заавар зөвлөгөө өгч ажилласаар иржээ. Б.Батболд дугуйн спортоор сонирхон хичээллээд 5 жил болж байгаа юм байна. Хотын болон уулын бартаа саадтай дугуйнд аялалд явж байсан туршлагатай нэгэн ажээ. Прокурорууд дугуйн цугларалтыг зохион байгуулахдаа долоо хоногийн ажлын нэг өдөр, ажил тарсаны дараа 19 цагт цугларч, амралтын өдрүүдийн аль нэг өдөрт 10 цагт цуглаж дугуйн аялалд гардаг байна. Дугуйн спортоор хичээллэх хүсэлтээ илэрхийлж, нэгдэж оролцохыг хүссэн прокуоруудын тоо одоо нэмэгдэж байгаа гэнэ. Учир нь ажлын онцлогоос хамаараад байнга суугаа ажиллаж, нуруу хөших, хөдөлгөөний дутагдалд орж байсан прокурорууд дугуй унаж, идэвхитэй хөдөлгөөнтэй байснаар эрүүл мэндийн байдал нь сайжирчээ. Тэд нэг удаагийн цугларалтаараа 20-40 километрын зайд дугуйн аялалд гардаг байна. Өчигдрийн тухайд прокурорын байгууллагын унадаг дугуйн клубынхээ нээлтийг 19 цагт, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолын талбайд хийж, шинээр элссэн гишүүд байсан учраас ирж очихын 13 километрын зайд аялалд гарахаар төлөвлөсөн байлаа. Аялалдаа гарахынхаа өмнө тэд Прокурорын байгууллагын унадаг дугуйн клубын тэргүүнээр Сонгинохайрхан дүүргийн прокурор Д.Отгонбаяр, дэд тэргүүнээр нь Баянзүрх дүүргийн прокурор О.Алтангэрэлийг сонгосон юм. Дугуйн клубын идэвхтэй гишүүдээр УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбат, УЕП-ын туслах прокурор, ДШСХШХ-ийн дарга Б.Бат-Орших, УЕП-ын туслах прокурор,ЯЭАХТХ-ийн хяналтын прокурор Т.Мөнхбаяр, УЕП-ын туслах прокурор, ДШСХШХ-ийн хяналтын прокурор Д.Энхтөр, УЕП-ын туслах прокурор, ДШСХШХ-ийн хяналтын прокурор Ц.Насанбат, УЕП-ын туслах прокурор, ДШСХШХ-ийн хяналтын прокурор Д.Бөхчулуун, Нийслэлийн прокурорын газрын ХБМБАХТ 1 дүгээр хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн, ХБМБАХТ I хэлтсийн хяналтын прокурор У.Дэндэвдорж, ХБМБАХТ I хэлтсийн Б.Хурц, ЯЭАХТХ-ийн дарга У.Золжаргал, Баянзүрх дүүргийн прокурорын газрын ХБМБАХТхяналтын прокурор Г.Батбаяр, ХБМБАХТхяналтын прокурор Д.Ганчимэг, Сүхбаатар дүүргийн орлогч прокурор Ц.Хашбаатар, хяналтын прокурор Б.Мөнх-Од, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадрал, Баянгол дүүргийн орлогч прокурор Т.Мөнхжаргал, ХБМБАХТхяналтын прокурор А.Баясгалан, ХБМБАХТ хяналтын прокурор Н.Ням-Очир болон зарим дүүргийн прокурорын газрын туслах ажилтнууд дугуйн клубын гишүүн болж, хамт дугуйн аялалд гардаг байна. Харин одоо та бүхэн зурган сурвалжлагыг хүлээн авч үзнэ үү.
ТА БҮХЭНД ДАРААГИЙН 7 ХОНОГТ ДУГУЙН КЛУБЫН ВИДЕО СУРВАЛЖЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭХ БОЛНО.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба