“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ИРГЭН БҮРИЙН ҮҮРЭГ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ

A- A A+
“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ИРГЭН БҮРИЙН ҮҮРЭГ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
Баянхонгор аймгийн Прокурорын газраас энэ сарын 22-25-ны өдрүүдэд  Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт сумдуудад "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн үүрэг” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулжээ. Тус өдөрлөгийг аймгийн прокуророос батласан удирдамж, хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, прокуроруудаас иргэдэд аймгийн хэмжээнд болон тус сумдад  үйлдэгдсэн эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж,  "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн үүрэг мөн”, "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйл буюу хулгайн гэмт хэргийн ойлголт, урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр  сургалт явуулсан байна. Өдөрлөгийн үеэр  иргэдийн дунд сургалтаар  өгсөн мэдээлэл болон танин мэдэхүйн асуулт бүхий "АХА” тэмцээнийг зохион байгуулан тэргүүн байрыг шалгаруулж, өргөмжлөл ,мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ. Мөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн болон хэсгийн төлөөлөгчийн ажлыг шалгаж, иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсож, өргөдөл гомдлыг хүлээн авах, гарын авлага тараах  зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна. Аймгийн прокуророос биечлэн сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгахад сумдуудын салбар зөвлөл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг оновчгүй төлөвлөдөг, ажлын биелэлт, үр дүн, хангалтгүй, материалжуулалт байхгүй, салбар зөвлөлийн даргаас удирдан зохион байгуулж ажилладаггүй, ач холбогдол өгдөггүй зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хангалтгүй хэрэгжүүлж байгаа зөрчил дутагдал илэрчээ. Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга болон нарийн бичгийн дарга нарт зөрчил дутагдлыг арилгаж, ажиллахыганхааруулж, зөвлөмж гаргаж хүргүүлэх, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд шалгалтын дүнг танилцуулахаар шийдвэрлэсэн байна. Тус өдөрлөгийн арга хэмжээнд дээрх 3 сумдын 183 иргэд, төрийн албан хаагчид хамрагдсан бөгөөд нийт 550 гаруй гарын авлага, материал тарааж, 40 гаруй иргэдэд хууль, эрх зүйн чиглэлийн мэдээлэл өгч  ажиллажээ.