БОР-ӨНДӨР ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ

A- A A+
БОР-ӨНДӨР ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ
Хэнтий аймгийн Бор-өндөр сум дахь сум дундын прокурорын газрын II дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Бор-Өндөр сум дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран Бор-Өндөр Цогцолбор сургуулийн ахлах ангийн 5 бүлгийн 108 сурагчдад дунд яриа таниулга хийжээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ахлах ангийн сурагчдад тус сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяа "PC тоглоомноос учрах хор уршиг түүнээс гарах үр дагавар” "Гэмт хэрэг зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх”-ын талаар, Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Оюунсүрэн "Цахим гэмт хэрэг, Цахим тоглоом, Архи, тамхины хууль” түүнээс урьдчилан сэргийлэх талаар сурагчдад тодорхой мэдлэг мэдээлэл өгөх үүднээс сурагчдын сонирхсон асуултанд хариулж, өөрсдийн үзэл бодлыг сонсож харилцан ярилцаж, учирч болзошгүй аюул түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийсэн байна.