16 СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
16 СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорууд 16 сэдвийн хүрээнд ирэх сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд "Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт хийх сургалт”-ын хөтөлбөр боловсруулан зохион байгуулан ажиллаж байна. Хөтөлбөрийн явцад нийт 7 сургалт орсон бөгөөд мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нарт гэмт хэргийн зүйлчлэл, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг алдаа зөрчилгүй явуулахад үр дүнгээ өгсөн ажил болж байгаа ажээ. Тус хөтөлбөрийн дагуу энэ сарын 25-ны өдөр Хүний эрхийн үндэсний комиссийн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Л.Дүгэрсүрэнгээр "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрхтэй холбоотойгоор сэжигтэн яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээавахад анхаарах асуудал” болон "Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах нь” сэдэвт сургалтыг  тус дүүргийн хяналтын прокурорууд, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нарыг хамруулан сургалтыг зохион байгуулжээ. Дээрх сургалтаар байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрхийн асуудлуудын олон улсын шаардлага, нэгдэн орсон гэрээ, конвенцид хэрхэн тусгагдсан, хүний эрхийн үндэсний комисст байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх зөрчигдсөн талаар гаргасан гомдол, анхаарах асуудлуудын талаар ярьсан нь онолын болон практик мэдлэг олгосон сургалт болсон байна.