“ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ, ЭХНЭР, НӨХРИЙН ХАРИУЦЛАГА, ҮР ХҮҮХДЭЭ ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ

A- A A+
“ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ, ЭХНЭР, НӨХРИЙН ХАРИУЦЛАГА, ҮР ХҮҮХДЭЭ ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас нийт прокурор, ажилтнуудынхаа дунд "Гэр бүлийн аз жаргал, Эхнэр, нөхрийн хариуцлага, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь” сэдэвт 2 цагийн сургалтыг хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяаг урьж зохион байгуулсан байна. Уг сургалтаар Гэр бүл аз жаргал гэж юу вэ? Сайн нөхөр, сайхан эхнэрийн хариуцлага, үр хүүхдийн хүмүүжил, боловсролын тухай, хэрхэн аз жаргалтай өнөр өтгөн гэр бүл болох зэрэг асуудлуудын талаар сонирхолтой лекц орж, харилцан ярилцжээ. Тус дүүргийн прокурорын газраас прокурор, ажилтнуудынхаа мэдлэг, боловсролд анхаарч хууль эрх зүйн чиглэлээс бусад чиглэлээр гаднаас багш урьж лекц оруулах ажлыг уламжлал болгон хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна.