“АРХИНААС ХАМААРАЛТАЙ ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ҮР ДАГАВАР, ҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ\" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“АРХИНААС ХАМААРАЛТАЙ ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ҮР ДАГАВАР, ҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ\
Баянгол дүүргийн прокурорын газар, Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран " Архинаас хамааралтай үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн үр дагавар, үүнээс урьдчилан сэргийлэх нь"  сэдэвт хэлэлцүүлэгийг  зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр  тус дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны эхний 5 дугаар сарын байдлаар гарсан архинаас хамааралтай үйлдэгдэж буйгэмт хэрэг, зөрчлийн талаар Дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс мэдээлэл хийж, Дүүргийн прокурорын газрын орлогчпрокурор Т.Мөнхжаргал"Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, ангилал, шалтгаан нөхцлийг судалсан судалгааны дүн” сэдвээр танилцуулга хийсэн байна. Тусхэлэлцүүлэгт Хууль сахиулахын их сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн дэд профессор, цагдаагийн ахмад Э.Энхболд, Гал түймрийн улсын хяналтын ахлах хошууч Д.Бат-Эрдэнэ болон Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр, 2 дугаар хэлтсийн Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнх-Эрдэнэ, Замын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ариунбат нарын  албан тушаалтнууд оролцлоо. Тус дүүргийн прокурорын газраас архинаас хамааралтай үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг 2017 оны эхний 5 сарын байдлаар судалж, дүгнэлт хийсэннь ач холбогдолтой болсныг хэхэлцүүлэгт оролцогчид онцлон дурьдсан бөгөөд дараагийн хэлүүлцүүлгийг "Мөрийтэй тоглох, "биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдвээр зохион байгуулах санал, санаачлагыг гаргасан байна.