БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН. ПРОКУРОРЫН ГАЗРААС ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН. ПРОКУРОРЫН ГАЗРААС ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
 Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурор, ажилчид тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит "Идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэе” 40 хоногийн аяны хүрээнд явагдаж буй "Амьдралын зөв алхам энгийн зүйлээс эхэлнэ” уриатай өглөөний явган аялалд идэвхтэй оролцжээ. Тодруулж хэлбэл, прокурор, ажилтнууд аймгийн төвөөс 8 км-ийн зайд байрлах "Найрамдал” цогцолбор хүртэл алхсан байна. Явган аяллыг Улсын Ерөнхий Прокурорын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/23 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”, Биеийн тамир, спортын орон тооны бус зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эрүүл байж, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор амжилттай зохион байгуулжээ.