ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА, ХОРООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА, ХОРООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ  НАРТ СУРГАЛТ  ЗОХИОН БАЙГУУЛАВ
Хан-Уул  дүүргийн  прокурорын газраас хууль  тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, төрийн албан хаагчдын эрх  зүйн мэдлэгийг  дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор  шинээр  томилогдсон хорооны   засаг  дарга, хорооны зохион байгуулагч нарт дүүргийн  хууль сурталчлах танхимд   сургалт зохион байгуулж мэдээлэл хийлээ. Дүүргийн  прокурорын туслах прокурор Х.Жанибек  "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажилд  анхаарах асуудал  сэдвээр мэдээлэл хийж  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилт, агуулга, хороодод үйлдэгдэж буй гэмт хэрэг  зөрчилийн  шалтгааан судалгааны дүнг тус тус  танилцуулж, нутгийн захиргааны бүх шатны байгууллага, бусад аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс болон иргэний зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар  хүлээсэн  үүргийг хэрэгжүүлж ажиллах талаар чиглэл өгчээ.  Мөн Хяналтын  прокурор В.Отгончимэг  шинээр батлагдсан Зөрчлийн хуулийн   талаар, хяналтын  прокурорТ.Жаргалсайхан  " Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  талаар   засаг дарга, хорооны   зохион байгуулагч нарт сургалт явуулж,   мэдээлэл хийсэн байна.