“АРВАЙХЭЭР КРОСС-2017” БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТЫН ТЭМЦЭЭНД ПРОКУРОРУУД ОРОЛЦЛОО

A- A A+
“АРВАЙХЭЭР КРОСС-2017” БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТЫН ТЭМЦЭЭНД ПРОКУРОРУУД ОРОЛЦЛОО
Өвөрхангай аймгийн засаг даргын ивээл дор Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газраас хамтран дэлхийн тамхигүй, авто машингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Арвайхээр кросс-2017” бүх нийтийн гүйлт, танин мэдэхүйн " Аха"  тэмцээн, дугуйн уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдээр боллоо. Олон нийтийн үйл ажиллагаанд тус  прокурорын газрын прокурор, ажилчид идэвхитэй оролцсон байна.  Өвөрхангай аймгийн прокурорын газрын прокурор, ажилчид дотооддоо дугуйн клуб байгуулж, 7 хоногийн хагас сайн өдөр болгон 5-10 км-ийн зайнд дугуйн аялал хийж хэвшжээ.