ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд сургагч багш бэлтгэх сургалт Хууль сахиулахын их сургуулийн соёлын төвд өнөөдөр эхэллээ. Энэхүү сургалт энэ сарын 9-ны өдөр хүртэл буюу 5 хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Сургалтад прокурор, шүүх, цагдаагийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.  Сургалтад оролцогчдод Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат "Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл" сэдвээр илтгэл тавьж, Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомжийн зүйл заалтын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Тус сургалтад прокурорын байгууллагын төлөөлөл болж 20 прокурор оролцож байна.