ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН 145 СУРАГЧДАД СУРГАЛТ ХИЙВ

A- A A+
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН 145 СУРАГЧДАД СУРГАЛТ ХИЙВ
Сүхбаатар аймгийн прокурорын газраас Асгат, Халзан, Сүхбаатар сумдын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 145 сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж харилцан ярилцлага зохион байгуулжээ. Мөн тус сургалтын дараа дээрх сумдын Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн нийт 132 ажилтан албан хаагчдад "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн талаарх сургалтыг зохион байгуулсан байна. Тус аймгийн прокурорын газраас сургалт зохион байгуулахын зэрэгцээ 2017 оны 2 дугаар улирлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Асгат, Халзан, Сүхбаатар сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2017 оны эхний 4 сарын байдлаар хийсэн ажлыг шалгажээ. Шалгалтаар  сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд төлөвлөсөн ажлуудыг хийж гүйцэтгээгүй, хуралдаагүй, төлөвлөгөөний биелэлтийг тухай бүр тооцдоггүй зэрэг байдлууд тогтоогдож шалгалтын мөрөөр зөвлөмж хүргүүлэх, нэр бүхий зарим салбар зөвлөлийн сонсголыг  аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөр хэлэлцүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шалгалт, судалгаа болон яриа таниулга хийх ажлыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулжээ.