ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН МАТЕРИАЛД ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН МАТЕРИАЛД ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалын хууль зүйн үндэслэлийг 2017 оны эхний хагас улиралын байдлаар шалгасан байна. Шалгалтаар Дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 170 материал хамрагдсан байна. Хэлтсийн эрх бүхий ажилтнуудаас нийт 162 иргэн, 1 албан тушаалтан, 10 хуулийн этгээдэд захиргааны шийтгэл ногдуулснаас шийтгэвэр бүгд биелэгдсэн байна. Захиргааны шийтгэл ногдуулахаар шүүхэд нийт 170 зөрчлийг шалгаж материалжуулан шилжүүлснээс 140-д нь шүүхээр баривчлах, 30 зөрчилд нь шүүхээс торгох арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Шалгалтын явцад 2 шийтгэвэрийг хүчингүй болгож, 1 шийтгэвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна.  Тус дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий улсын байцаагч нараас шалгалтанд хамрагдсан хугацаанд нийт 184 зөрчилд захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ. Үүнээс 38 буюу 20.6 хувьд нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, 11 буюу 5.9 хувьд Малын удмын сан Эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, 77 буюу 41.8 хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, 33 буюу 17.9 хувьд Захиргааны хариуцлагын тухай хууль, 8 буюу 4.3 хувьд Стандартчилах тохиролын үнэлгээний тухай хууль, 5 буюу 2.7 хувьд Эрүүл ахуйн тухай хууль, 3 буюу 1.6 хувьд Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, 2 буюу 1 хувьд нь Тамхины хяналтын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль Нийгмийн даатгалын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн зөрчилд Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна. Тус газраас Захиргааны хэрэг бүртгэлт явуулсан материалыг нэгтгэсэн судалгаатай байх, прокурорт материалыг хянуулахдаа шийтгэврийн хуудасны бүртгэл хөтлөлт, судалгаа, тайлан мэдээтэй хамт ирүүлж цаг хугацаанд нь гаргаж өгч байх шалгалтын мөрөөр илэрсэн зөрчил болон цаашид захиргааны зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа анхаарах асуудлын талаар байгууллагын удирдлагад болон улсын байцаагч нарт шалгалтын явцад танилцуулж ажиллажээ.