ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН НУУЦЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛАВ

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН НУУЦЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛАВ
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас "Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагынхаа харуул хамгаалалтын ажилтнуудыг "Харуул хамгаалалтын ажилтан”-ны 120 цагийн сургалтанд хамруулж 4 ажилтныг мэргэжлийн үнэмлэхтэй болгосон байна. Тус сургалтыг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг  "Бургаст Хавцгай ХХК”-ны сургагч багш нар удирдан явуулж, төр эрх зүй, харуул хамгаалалтын ажилтны сэтгэл зүй, харуул албаны үндэс, албаны спорт, галын бэлтгэл, зэвсэг, тусгай хэрэгсэл, жагсаалын бэлтгэл, хүн эмнэлгийн анханы тусламж гэсэн сэдвүүдээр хичээл оржээ.  Сургалтын үеэр Баян-Өлгий аймгийн Тамгын хэлтсийн дарга Р.Гүлбарим харуул хамгаалалтын ажилтнуудад "Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын дагуу харуул хамгаалалтын ажилтны хариуцан гүйцэтгэх ажил, байгууллагын барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэх үедээ хориглох зүйлүүдийн талаар сургалт явуулж, Прокурорын байгууллагын нууцыг хамгаалах журмыг танилцуулсан байна.