\"ДУГУЙТ БУУХИА\" ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
\
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас энэ сарын 03-ны өдөр буюу өнгөрөгч бямба гарагт Хархорин суманд үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллага болох сум дундын Шүүх, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдын дунд дугуйн аялалыг зохион байгуулсан байна. Дугуйн аялалын хүрээнд "Дугуйт буухиа" тэмцээнийг зохион байгуулсанаас гадна асуулт, хариултын "АХА” тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнд амжилтай оролцсон алба хаагчдад "Өргөмжлөл”, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардуулжээ.