“ИЛТГЭХ УРЛАГ БА АЖЛЫН БАЙРНЫ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“ИЛТГЭХ УРЛАГ БА АЖЛЫН БАЙРНЫ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
Дундговь аймгийн Прокурорын газрын 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу прокурор, ажилтны илтгэх ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжлийн лекторыг урьж, сургалт зохион байгуулжээ. Тодруулж хэлбэл, Улаанбаатар хотоос  "Илтгэх урлаг”-ийн мэргэжлийн сургалт явуулдаг "Амар” сургалтын төвийн багш, илтгэгч Ц.Амарсанаа, Ч.Сайханаа нарыг урьж "Хувь хүний хөгжил ба илтгэх ур чадвар”, "Илтгэх урлаг ба ажлын байрны хандлага” сэдвүүдээр 4 цагийн сургалт зохион байгуулсан байна.  Тус сургалтанд аймгийн прокурорын газрын прокурор ажилчдаас гадна Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний алба зэрэг хууль хяналтын байгууллагын 50 гаруй албан хаагчдыг хамруулжээ.