ТОРГОХ, АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫН БИЕЛЭЛТИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ТОРГОХ, АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫН  БИЕЛЭЛТИЙГ ШАЛГАЖЭЭ
 Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын II дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  "Шүүхээс торгох, албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтнуудын ял эдлэлтийн байдал”-ыг он гарсаар эхний 5 сарын байдлаар шалгажээ. Шалгалтанд торгох ялаар шийтгэгдсэн 5 ялтны, албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн 5 ялтны нийт 10 хүмүүжүүгчийн хувийн хэргийг хамруулж, нэг бүрчлэн хянасан байна. Шалгалтаар торгох ялаар шийтгэгдсэн 5 ялтны 4 нь бүрэн биелэгдэж, ялын биелэлт 80 хувьтай, харин торгуулийн хэмжээгээр авч үзвэл ялын биелэлт 57.7 хувьтай байжээ.  Мөн бүрэн биелэгдсэн торгуулийн ялын хугацаа янз бүр байгаа талаар шалгалтанд хамрагдсан байгууллагын удирдлага болон холбогдох албан тушаалтнуудад мэдээлэл өгч, дээрхи 2 ялын биелэлтийг хангуулахад гарч буй хүндрэл бэрхшээлийн  талаар санал солилцсон байна. Хамтарсан хурлаар харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, болон холбогдох албан тушаалтнуудад хуульд заасан хугацаанд эд хөрөнгө битмүүжлэх, хураах, албадан биелүүлэх ажиллагааг зохион байгуулж, торгох ялын биелэлтийг 100%-д хүргэх, харин албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудыг Хот тохижуулах газарт гэрээгээр ажиллуулахаар хязгаарлахгүйгээр хуульд заасны дагуу нийгэмд ашигтай ажил хийлгэх хэлбэрээр буюу ялтны  ажил мэргэжлийн онцлогт суурилсан ажлыг албадан хийлгэх замаар ялыг эдлүүлэх талаар Аймгийн засаг дарга, Хууль зүйн хэлтэстэй хамтран ажиллахыг тус тус үүрэг болгожээ. Шалгалтын дүнтэй холбогдуулан харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, мөн Аймгийн засаг даргад албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажлын байраар хангах үйл ажиллагааг зохион байгуулах хуульд заасан үүргээ биелүүлэхдээ ялтнуудаар аль болох нийгэмд ашигтай ажлыг албадан хийлгүүлж байх талаар тус тус албан бичиг хүргүүлсэн байна.