“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ САЙЖРУУЛЬЯ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БОЛЛОО

A- A A+
“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ САЙЖРУУЛЬЯ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БОЛЛОО
Сүхбаатар аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Сүхбаатар аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газраас санаачлан "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, байгууллага, иргэдийн оролцоог сайжруулья” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулжээ.   Зөвлөгөөнд Сүхбаатар аймгийн прокурорын орлогч Н.Эрдэмбилэг, Хууль зүйн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны ахлах мэргэжилтэн н.Отгонжаргал, Аймгийн засаг дарга З.Энхтөр, засаг даргын орлогч Т.Амарбаатар, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Малын хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Бөхчулуун,  Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, сумдын ГХУСАЗС Зөвлөлийн дарга нар, аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шинжилгээний албаны холбогдох албан тушаалтнууд, Аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумдын хэсгийн төлөөлөгчид, малчид оролцсон байна. Зөвлөгөөний үеэр Сүхбаатар аймгийн прокурорын орлогч Н.Эрдэмбилэг "Малын хулгайн гэмт хэргийн шийдвэрлэлт, энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдүүдэд тавих хяналт, анхаарах зарим асуудал” сэдвээр илтгэл тавьж оролцсон байна. Зөвлөгөөний төгсгөлд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх, хойшлуулашгүй ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хууль болон хяналтын ажлын аргачилсан зааврын заалтын хэрэгжилтийг шалгасан шалгалтаар хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлж, ажил мэргэжлээрээ хамт олноо манлайлан ажилласан  Баяндэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Ойдовцэрэнд Аймгийн прокурорын өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулжээ.