“ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2017” ЭНЭ САРЫН 14-НД БОЛНО

A- A A+
“ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2017” ЭНЭ САРЫН 14-НД БОЛНО
"Хуульчдын өдөр”-ийг угтан Монголын Хуульчдын холбооноос "Хуульчийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага” сэдэвт Хуульчдын форумыг 2017 оны 06 дугаар сарын 14-нд  "Blue Sky Tower”-т зохион байгуулах гэж байна. Энэхүү форум нь нийгэмд, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн хууль зүйн зохицуулалтыг мэргэжилтний түвшинд шинжлэн хэлэлцэж, хуульчдын мэргэжилтний дуу хоолойг нийгэмд болон бодлого тодорхойлогчдод хүргэх, тодорхой асуудлаар хууль зүйн үйлчилгээний ур чадвараа дээшлүүлэх, харилцан суралцах, туршлага солилцох, хамтран ажиллах соёлыг түгээх, ингэснээр мэргэжлийн нэр хүнд, бахархлыг дээшлүүлэх үндсэн зорилготой ажээ.