“ИРГЭДЭЭ СОНСОЁ” СЭДЭВТ “НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

A- A A+
“ИРГЭДЭЭ СОНСОЁ” СЭДЭВТ “НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газар, сумын Засаг даргын Тамгын газартай хамтран"Иргэдээ сонсоё” сэдэвт "Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгуулжээ. Өдөрлөгт Сум дундын шүүхийн захиргааны ажилтан, Нийгмийн даатгалын тасаг, Улсын бүртгэгч, Газар зохион байгуулалтын мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын байцаагч болон Засаг даргын Тамгын газрын ажилтнууд оролцсон байна. Өдөрлөгийн үеэр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас олон нийтэд байгуулагынхааүйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хууль сурталчилах танилцуулга, зөвлөмжийг тарааж, санал асуулга, судалгаагавч ажиллажээ.