БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА, ТАНИУЛАГА ХИЙВ

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА, ТАНИУЛАГА ХИЙВ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнх-Эрдэнэ, хяналтын прокурор Б.Нямханд нар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Мах маркет” ХХК-ний ажилтан, албан тушаалтнуудад мэдээлэл хийлээ. Мэдээлэлд тус компаний 169 ажилтан, албан тушаалтан хамрагдсан бөгөөд хяналтын прокурор Д.Мөнх-Эрдэнэ "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн”, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллага, иргэний эдлэх эрх, хүлээх үүрэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллага, албан тушаалтан, иргэдийн зүгээс авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ” сэдвийн хүрээнд,хяналтын прокурор Б.Нямханд нь "Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг болон Танхайрах гэмт хэргийн онцлог”сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч ажилласан байна.