ШИНЭЭР БАТЛАГДСАН ХУУЛЬ ТОГТООМЖУУДЫН ТАЛААР СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ШИНЭЭР БАТЛАГДСАН ХУУЛЬ ТОГТООМЖУУДЫН ТАЛААР СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Завхан аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын  "Ажлын чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн дагуу болон Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын хамтарсан захирамж, тушаалын дагуу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөх Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудаар хэлэлцүүлэг, сургалтыг өнөөдөр зохион байгуулж ажиллажээ. Тус сургалтанд Аймгийн Прокурорын газрын прокурор, туслах ажилчид, Аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч гэсэн 40 гаруй хүмүүсийг хамруулсан байна. Сургалтыг Аймгийн прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх Н.Бат-Эрдэнэ, Аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Хүдэрмөнх нар хөтлөн явуулж, Дээрхи сургалтын талаархи мэдээллийг "Шинэ Завхан” телевизээр олон нийтийн хүртээл болгожээ.