\"ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ҮЙЛДЭГДДЭГ ГЭМТ ХЭРЭГ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
\
Баянгол дүүргийн Прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран "Төрийн байгууллагуудад үйлдэгддэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд бидний оролцоо” сэдэвт хэвэлцүүлгийг Нийтийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулжээ.  Хэлэлцүүлэгт дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт  тавих ажил хариуцсан туслах прокурор Д.Мөнх-Очир, хяналтын прокурор Д.Мөнх-Эрдэнэ нар оролцсон байна. Хэлэлцүүлгийн үеэр хяналтын прокурор Д.Мөнх-Эрдэнэ  2016, 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт төрийн албан хаагчдаас үйлдсэн гэмт хэргийн харьцуулсан судалгаагаар мэдээлэл хийж, "Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Төрийн албаны мөн чанар, Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгчээ.