“ИРГЭНИЙ ХЭРЭГТ ПРОКУРОРЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦЭВ

A- A A+
“ИРГЭНИЙ ХЭРЭГТ ПРОКУРОРЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ”  СЭДВЭЭР ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦЭВ
Нийслэл, дүүргүүдийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокуроруудын шуурхай зөвөлгөөн өчигдөр боллоо.  Уг зөвөлгөөнд Баянгол дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурор Х.Саран "Иргэний хэрэгт прокурорын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж энэ хяналтын чиглэлээр хийгдсэн ажил, судалгаа, иргэний хэргийн холбогдох материал бичиг баримтуудыгбусад дүүргийн прокурорууддаа үзүүлэн танилцуулж туршлага судлуулах, асуулт хариулт, санал солилцох хэлбэрээр үр дүнтэй илтгэл тавьсан байна.  Тус дүүргийн прокурорын газар нь харъяа нутаг дэвсгэрийн төрийн захиргааны 6 байгууллагуудтай хамран ажиллах "Санамж бичиг”-ийг байгуулсан бөгөөд Дүүргийн Татварын хэлтсээс 6, Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсээс 88 аж ахуйн нэгж байгууллагуудад холбогдох иргэний хэргийн хэрэгт прокурор оролцуулах хүсэлт ирүүлсний дагуу энэ оны эхний 6 сарын байдлаар иргэний 23 хуралд прокурор оролцож төрийн эрх ашиг хөндөгдсөн 672 сая 875.000 төгрөгний нэхэмжлэлээс 47.5 хувийг нь буюу 308 сая 421.000 төгрөгний нэхэмжлэлийг хангаж, цагаатгалын нөхөн олговор, гэм хорын хохиролгаргуулах нэхэмлэлтэй 70 сая төгрөгний нэхэмжлэлээс 10 сая төгрөгний нэхэмжлэлийг хангаж,  улсын төсвөөс 60 сая төгрөгний нэхэмжлэлийг хэмнэж шийдвэрлэжээ.