ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дархан-Уул аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн шүүхийн шинжилгээний алба, цагдаагийн газрын хамтарсан зөвлөлгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр "Шүүхийн шинжилгээний албаны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал" сэдвээр ШША-ны ахлах шинжээч Цагдаагийн ахмад Б.Түвшинтөр илтгэлт тавьсан бол, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Цагдаагийн ахмад Б.Ерөөмаа " Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргуулахад гарч байгаа хүндрэлтэй асуудлууд" сэдвээр,  Дархан-Уул аймгийн прокурорын газрын орлогч прокурор Х.Баярмаа "Эрүүгийн хэрэг материал хянах явцад илэрч байгаа "Шинжээч томилох, шинжилгээ хийлгэх, дүгнэлт гарахтай  холбоотой  зөрчил, дутагдал засах арга зам” Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч Д.Туяа   "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад шинжээч томилох, шинжилгээний обьектийг шинжилгээнд хүргүүлэхэд анхаарах асуудлууд" сэдвээр тус тус мэдээлэл хийж , хэлэлцүүлэг өрнүүлжээ.  Инхүү зөвлөгөөний төгсгөлд дараахь шийдвэрийг гаргасан байна.

      Нэг. УЕП-ын 2015 оны 08 дугаар сарын 11-ний А/88 тоот тушаалаар батлагдсан "Прокурорын хяналтын ажилд болон Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 7 дугаар бүлэг ”Шинжилгээ хийлгэх” –тэй холбоотой асуудлыг Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага болон Шүүхийн шинжилгээний албанд шалгах,

    Хоёр. Шинжээч томилох, шинжилгээний эд зүйлийг хүргүүлэх, дүгнэлт гаргах, гаргасан дүгнэлтэнд хэрхэн үнэлэлт дүгнэлт өгөх талаар цаашид сургалтууд зохион байгуулах,

     Гурав. Зөвлөлгөөнөөр хэлэлцэгдсэн асуудлын талаар Зөвлөмж гаргахаар тус тус шийдвэрлэжээ.