Э.АМАРБАТ ПРОКУРОРООР АХЛУУЛСАН СУРГАЛТЫН БАГ БАЯНХОНГОР АЙМАГТ СУРГАЛТАА ЭХЭЛЛЭЭ

A- A A+
Э.АМАРБАТ ПРОКУРОРООР АХЛУУЛСАН СУРГАЛТЫН БАГ БАЯНХОНГОР АЙМАГТ СУРГАЛТАА ЭХЭЛЛЭЭ
Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай,Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах  бэлтгэл ажлын хүрээнд Улсын Ерөнхий Прокурорынтуслах прокурор, Ялэдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбатаар ахлуулсан сургалтын баг Баянхонгор аймгийн эрх бүхий албан тушаалтнуудад сургалт явуулж эхэллээ. Сургалт өнөөдөр эхэлж, энэ сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгууллагдах юм. Сургалтаар Улсын Их Хурлаар батлагдсан 2017оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан уг хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар эрх бүхий албан тушаалтнуудад мэдлэг олгох, хуулийн үзэл баримтлалыг таниулах зорилготой юм. Сургалтанд Шүүх, Прокурор, Мөрдөн байцаагч, Хэрэг бүртгэгч, хэсгийн төлөөлөгч, Улсын байцаагч нарын  нийт 160 гаруй эрх бүхий албан тушаалтнууд хамрагдаж байна.